
Career Clarity VIP Program
Хөтөлбөрийн тухай:
Олон хүмүүс карьерын шийдвэрийг зөвхөн ямар ажил хийх, ямар мэргэжил сонгох, эсвэл дараагийн алхмаа тодорхойлох тухай гэж ойлгодог. Гэвч бодит байдал дээр карьерын тухай асуултууд нь ихэвчлэн хүн өөрийгөө хэрхэн ойлгодог, үнэ цэнэ, айдас, тодорхойгүй байдал, болон дотоод ертөнцтэй холбоотой байдаг.
Өндөр чадвартай, амжилттай яваа хүмүүс хүртэл зарим үед өөрийн хийж буй зүйлдээ эргэлзэх, олон сонголтын дунд будилах, эсвэл хийж буй ажил нь өөрийн үнэт зүйлтэй нь үнэхээр нийцэж байгаа эсэх дээрээ эргэлздэг.
Career clarity хөтөлбөр нь карьерын амжилтыг зөвхөн гаднаас харагдах амжилтаар хэмжих бус, өөрийгөө илүү гүн ойлгох, сэтгэлзүй болон хойш татдаг сөрөг бодол, дадал зуршлаа таньж мэдэх, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, мөн утга учиртай амьдрал, карьераа бүтээхийн тулд илүү ухамсартай, зоригтой шийдвэр гаргахад төвлөрнө.
Найман долоо хоногийн энэхүү хөтөлбөр нь практик аргачлал, эргэцүүлэх дасгал, хэлэлцүүлэг, сургалтаар дамжуулан оролцогчдод тодорхой алхам хийхэд нь тусалж, илүү итгэлтэйгээр урагшлахад чиглэнэ.
Career Clarity хөтөлбөрийн хүрээнд “Ямар карьер сонгох вэ?” гэсэн асуултад төвлөрөхөөс илүүтэйгээр:
-
“Би хэн бэ?”
-
“Миний хувьд юу үнэхээр чухал вэ?”
-
“Би тодорхойгүй байдалтай хэрхэн нүүр тулах вэ?”
-
“Өөрийн үнэ цэнэ, хүсэл мөрөөдөлтэйгөө илүү нийцсэн амьдрал, карьераа хэрхэн бүтээх вэ?”
-
гэсэн асуултуудын хариултыг олоход чиглэнэ.
-
Мөн энэхүү сургалт нь зөвхөн карьер хөгжлөөр хязгаарлагдахгүйгээр сэтгэлзүй, көүчинг, мөн бодит амьдралын туршлагад суурилсан, өөрийгөө ойлгох, хувь хүний өсөлт, мэргэжлийн хөгжилд чиглэсэн утга учиртай аялал байх болно.
Хөтөлбөрийн бүтэц:
-
Долоо хоног бүр 2 цагийн онлайн live хичээл.
-
Хичээл бүртэй холбоотой өөрийгөө эргэцүүлэх, практик дасгал ажил.
-
Сэдэв бүрийн нэмэлт унших материал болон судлах эх сурвалж.
-
Бүлэг бүр тухайн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг болон өөрийгөө эргэцүүлэх асуултууд.
-
Өөрийн карьерын бодит асуудал дээр ажиллах боломж.
-
Тодорхой карьерын төлөвлөгөөгөө алхам алхмаар бий болгоход туслах хичээл.
Хөтөлбөрийн үр дүн:
-
Өөрийн үнэт зүйл, давуу тал, үнэ цэнээ илүү гүн ойлгож, өөртөө итгэлтэй болно.
-
Айдас, хойш татдаг бодол болон зан төлөвөө CBT болон сэтгэлзүйд суурилсан аргачлалаар өөрчилж сурна.
-
Судалгаа, дасгал, практик аргачлал дээр үндэслэн өөрийн карьерын чиглэл, давуу ба сул талаа тодорхойлно.
-
Тодорхойгүй байдал, бүтэлгүйтэх айдас, өөрийгөө бусадтай харьцуулах дарамтаас гарч, илүү зоригтой шийдвэр гаргаж сурна.
-
Хэрэгжүүлэх боломжтой карьерын төлөвлөгөө гаргаж, зорилгоо илүү тодорхой төлөвлөж сурна.
-
Өөрийн үнэ цэнэ, чадвар, туршлагаа мэргэжлийн орчинд ойлгомжтой илэрхийлж, networking болон харилцааны ур чадвараа хөгжүүлнэ.
-
Өөрийгөө илүү итгэлтэй илэрхийлэх, олны өмнө ярих чадвараа сайжруулж, карьерын боломжууддаа илүү бэлтгэлтэй болно.
Агуулга:
Модуль 1:
Модуль 2:
Модуль 3:
Модуль 4:
Модуль 5:
Модуль 6:
Би хэн бэ? (Identity)
Өөрийн үнэт зүйл, дотоод хэрэгцээ, зан чанар, амьдралын сонголт, өөрт нөлөөлдөг сэтгэлзүйн хүчин зүйлсээ илүү гүн ойлгоход чиглэнэ.
Боломж (Possibility)
Айдас, эргэлзээ, өмнөх туршлагаас үүссэн сөрөг хязгаарлалтуудаа ойлгож боломжуудыг илүү өргөнөөр харахад чиглэнэ.
Шийдвэр гаргалт (Decision Making)
Хэт их бодох, эргэлзэх, тодорхойгүй байдлаас зайлсхийх хандлагаа ойлгож, илүү тайван бөгөөд бодитой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлнэ.
Өөртөө итгэх итгэл (Confidence & Emotional resilience)
Өөрийгөө хязгаарладаг шүүмжлэл, айдас, эргэлзээг ойлгож, илүү эрүүл харилцааг бий болгох
Эргэлзээнээс үйлдэл рүү (Action)
Айдас, эргэлзээ, төгс байх дарамт байсан ч бодит алхам хийж, тогтвортой урагшлах чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.
Мэргэжлийн орчинд өөрийн үнэ цэнийг илэрхийлэх болон харилцааны чадвараа сайжруулах (Professional expression & Communication)
Өөрийн ур чадвар, туршлага, үнэ цэнэ, карьерын чиглэлээ мэргэжлийн орчинд илүү ойлгомжтой бөгөөд өөртөө итгэлтэй илэрхийлж сурахад чиглэнэ.
Хугацаа:
2026.06.25 — 2026.08.20 хүртэл нийт 8 долоо хоног үргэлжилнэ.
“Анх надад карьер дээр олон эргэлзээ, зогсонги мэдрэмж байсан учраас Номин көүчтэй холбогдож байсан. Гэхдээ сургалт авч эхэлснээс хойш энэ нь зүгээр нэг асуудал шийдэхээс илүү, өөрийгөө илүү сайн ойлгох аялал болсон.
Түүний асуудаг асуултууд, ойлгож сонсдог хандлагын ачаар би олон жилийн турш өөрийнхөө талаар буруу ойлгож явсан зүйлсээ анзаарч эхэлсэн.
Өмнө нь бүх зүйл их эргэлзээтэй мэт санагддаг байсан бол одоо илүү тодорхой болж, шийдвэрээ ч илүү итгэлтэй гаргадаг болсон. Одоо ч гэсэн эргэлзэх үедээ түүний асууж байсан асуултуудыг эргээд боддог.
Номин көүчийн сургалтад суух боломж олдсондоо
үнэхээр их талархаж явдаг.”
Суралцагчдын сэтгэгдэл:
“Өөртөө хөрөнгө оруулж, энэхүү карьер хөгжлийн хөтөлбөрт хамрагдсандаа маш их баяртай байна.
Хичээл бүрийн явцад тэмдэглэл хөтөлж, өөртэйгөө нухацтай ажиллах явцдаа би анх удаа өөрийн хүсэл, үнэт зүйл, карьерын чиглэлээ илүү тодорхой ойлгож эхэлсэн.
Сургалтын агуулга нь зөвхөн карьер сонгох тухай биш, өөрийгөө ойлгох, эргэлзээ болон айдсаа таних, илүү ухамсартай шийдвэр гаргах талаар маш гүн мэдрэмж төрүүлсэн. Хичээлийн үг бүрийг төвлөрч сонсох тусам яг одоо миний амьдралд хэрэгтэй байсан олон ойлголт, ухаарал энд байгааг мэдэрсэн.
Агуулгын хувьд маш баялаг, бодитоор хэрэгжүүлэх боломжтой, эргэцүүлэх зүйл ихтэй үнэ цэнтэй хөтөлбөр байсан. Цаашдын сургалтуудыг нь ч мөн маш их хүлээж байна.”
"Сургалтанд хамрагдсанаар карьерын чиглэлээ тодорхойлоход өмнө нь гаргаж байсан алдаа, эргэлзээгээ илүү ойлгож чадлаа.
Мөн өөрийгөө таньж ойлгох, үнэт зүйлдээ нийцсэн шийдвэр гаргалтыг хэрхэн хийх талаар маш их зүйл сурч авлаа. Үнэнийг хэлэхэд, өмнө нь зүгээр л одоогийн ажлаа солих хэрэгтэй гэдэгт л гол асуудал байгаа юм шиг санагддаг байсан. Харин энэ хөтөлбөрөөр дамжуулж өөрийгөө хангалттай сайн таниагүйд байснаа мэдэрсэн.
Одоо хөтөлбөрөөс сурсан зүйлсээ бодит амьдралдаа хэрэгжүүлж, карьерын чиглэлээ илүү тодорхой, ухамсартайгаар бүтээх болно.
Маш их баярлалаа!"
