top of page

Ганцаарчилсан көүчинг

Одоо байгаагаасаа илүү жаргалтай, тайван байж, бүтээмжтэй ажиллаж, өөрийгөө илүү сайн таньж ойлгож, хүсэл мөрөөдөлдөө хүрмээр байна уу?

Тухтай бүсээсээ гарч чадахгүй, өөрийгөө хайрцаглаж, өөртөө итгэлгүй гацсан мэдрэмж төрдөг үү?

Амьдралдаа чухал шийдвэр гаргах гээд эргэлзэж байгаа бол эсвэл дахин дахин давтагддаг зан үйл, бодолтойгоо ажиллаж, өөрийгөө илүү сайн ойлгож өөрчлөлтийг бүтээмээр байна уу?

Көүчинг үйлчилгээ нь тухайн хүний хэрэгцээ, шаардлагад үндэслэж өөр өөр хэлбэрээр явагддаг. Зарим үед эхний уулзалт хийж үзээд, көүчинг биш сэтгэлзүй, зан үйлийн сэтгэл заслын үйлчилгээ шаардлагатай болдог.  Эсвэл көүчинг уулзалтаас илүүтэйгээр ганцаарчилсан ур чадварын сургалт үр дүн өгөх тохиолдол бий. Тиймээс тухайн хүний хүсэл мөрөөдөл, зорилго болон тулгамдаж буй асуудал дээр үндэслэн уулзалтын зорилгоо хамтдаа тодорхойлдог. Ихэнх тохиолдолд көүчинг болон сэтгэл заслын хосолсон хэлбэрээр ажиллах нь үр дүнтэй. Хэрвээ та эхний уулзалт хийх хүсэлтэй бол доорх холбоосоор холбогдож хүсэлтээ илгээгээрэй.

bottom of page