Миний тухай:
Ж.Номин нь Америкийн Нэгдсэн Улсын Сэтгэл Судлалын Нийгэмлэгийн олон улсын гишүүн бөгөөд Их Британид бүртгэлтэй карьерын мэргэшсэн зөвлөх юм. Тэрээр Монголын анхны Олон Улсын Көүчинг Холбооны гишүүн ба Харвардын Анагаах Ухааны Сургуулийн харьяа Көүчинг холбооны мэргэжлийн гишүүн юм.
Номин нь өнгөрсөн хугацаанд олон улсын топ көүчинг зөвлөх компаниуд болох BTS болон Coach in a Box байгууллагуудаас гадна Монголын хүний нөөцийн тэргүүлэгч компани болох Монголиа Талент Нэтворк компанийн захирлаар ажиллаж байсан туршлагатай.
Мөн Сингапурт төвтэй Шеклтон группийн сургалт, көүчинг зөвлөх үйлчилгээг хариуцан олон улсын шилдэг байгууллагуудтай хамтран ажиллаж байсан бөгөөд одоогоор олон улсын байгууллагуудын удирдах түвшний зөвлөх болон executive coach чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Whistable Consulting компанийг удирдан ажиллаж байна.
Тэрээр Их Британийн Чевенинг тэтгэлгийн эзэн бөгөөд Уорвикийн Их Сургуульд көүчинг сэтгэлзүй болон карьер хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Мөн Лондонгийн Кингс Коллежийн Их Сургуульд тархи судлал болон сэтгэлзүйн чиглэлээр магистрын зэрэгтэй.
Номин нь эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих “Эмпакт Нетворк” ТББ-ын үүсгэн байгуулсан бөгөөд хувь хүний хөгжил, сэтгэлзүй, карьер хөгжлийн талаар сурсан мэдсэнээ хуваалцах зорилгоор “Номиотой ярилцъя” подкастыг 2019 оноос, “Утга” номын клубийг 2024 оноос эхлүүлсэн. Тэрээр карьер хөгжил, көүчинг, харилцаа болон айдастайгаа нүүр тулах сэдвүүдээр TEDx тайзан дээр илтгэл тавьж, олон улсын болон дотоодын байгууллагуудад удирдах түвшний CEO воркшоп, сургалтуудыг зохион байгуулж ирсэн туршлагатай.
