
УТГА номын клуб
Бидний тухай
Утга номын клуб нь ном унших дуртай, номоор дамжуулан хөгжиж, хамтдаа суралцахыг хүссэн хүн бүрт зориулж 2024 онд нээгдсэн.
Унших дадлыг хэвшүүлж, уншсан номоо хамтдаа ярилцаж, бие биенээсээ суралцах зорилготой клуб юм.
Бид сар бүр 1 номыг сонгон хамтдаа уншдаг. Номын хэлэлцүүлэг онлайн хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Бямба гарагт Монголын цагаар оройн 22:00 цагт уулзалт хийдэг.
Хэрвээ та ном унших дуртай, тогтмол унших дадлыг хэвшүүлэх зорилготой бол бидэнтэй нэгдээрэй.
🌟 Унших дадлыг хамтдаа түгээцгээе! 🌟


Энэ сард хамтдаа унших номын талаар
"Хамтын Хүч" ном нь сэтгэл судлаачид Ж. Ван Бавел болон Доминик Ж. Пакер нарын хамтран бичсэн бүтээл бөгөөд хүмүүсийн хэн болох, хэрхэн бодож, авирладаг нь нийгмийн бүлэг, хамт олны нөлөөн дор хэрхэн өөрчлөгддөг тухай шинжлэх ухаанд суурилсан, ойлгомжтой байдлаар өгүүлдэг. Номд хувь хүн өөрийгөө "бид" хэмээх хамтын 정чээр тодорхойлж эхлэх үед сэтгэл зүй, зан авирт нь ямар эерэг өөрчлөлт гарч болохыг олон судалгааны үр дүнд тулгуурлан харуулдаг бөгөөд өөрчлөлтийг зөвхөн хувь хүн төдийгүй хамт олны хүрээнд хэрхэн бүтээж болох тухай цогц ойлголт өгдөг.










.png)