Миний тухай:
Ж.Номин нь Америкийн Нэгдсэн Улсын сэтгэл судлалын нийгэмлэгийн олон улсын гишүүн бөгөөд мөн Их Британид бүртгэлтэй карьерын мэргэшсэн зөвлөх юм. Тэрээр Монголын анхны Олон Улсын Көүчинг холбооны гишүүн ба одоогоор мэргэжлийн мэргэшсэн көүчийн зэрэгтэй.
Номин нь өнгөрсөн хугацаанд олон улсын топ көүчинг зөвлөх компаниуд болох BTS болон Coach in a Box байгууллагаас гадна Монголын хүний нөөцийн тэргүүлэгч компани болох Монголиа Талент Нэтворк компанийн захирлаар ажиллаж байсан. Мөн Сингапурт төвтэй толгой компани болох Шеклтон группийн сургалт, көүчинг зөвлөх үйлчилгээг хариуцаж олон улсын шилдэг компаниудтай амжилттай хамтарч ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр Их Британийн Чевенинг тэтгэлгийн эзэн бөгөөд Уорвикийн их сургуульд Көүчинг Сэтгэлзүй болон Карьер хөгжлийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан. Мөн одоогоор Лондонгийн Кингс Коллежийн их сургуульд Тархи судлал болон Сэтгэлзүйн чиглэлээр магистрын түвшинд суралцаж байна.
Номин нь эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих Эмпакт Нетворк ТББ-ын үүсгэн байгуулагч бөгөөд хувь хүний хөгжлийг дэмжиж бусдадаа сурсан мэдсэнээ хуваалцах зорилгоор Номиотой ярилцъя подкастийг 2019 оноос хойш, Утга номын клубийг 2024 оноос эхлүүлсэн. Тэрээр Карьер хөгжил, Көүчинг, харилцаа болон айдастайгаа нүүр тулах сэдвүүдээр TEDx-н тайзан дээр илтгэл тавьж, олон улсын болон дотоодын олон байгууллагад удирдах түвшний CEO воркшоп сургалтыг зохион байгуулж, ганцаарчилсан хувь хүний болон карьер көүчөөр мэргэшин ажиллаж байна.
