Албан байгууллагын сургалт
Байгууллагынхаа алсын харааг илүү тодорхой болгож, ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлж, өөртөө итгэлтэй чадварлаг эрч хүчтэй багийг бүрдүүлмээр байна уу?
Миний хувьд сургалт хийхдээ тухайн компанийн санал хүсэлтийг сонсож, ажилчдынх нь хувьд ямар ур чадварыг хөгжүүлэх шаардлагатай болон ямар зорилготойгоор сургалт авахыг хүсэж буй талаар хамтдаа зорилгоо тодорхойлж сургалтын программыг зохиодог.
Жишээ болгоод хамгийн эрэлттэй сургалтуудын талаарх товч мэдээллийг хүргэе.
-
Харилцааны менежмент
Хэрхэн бусдыг дэмжин урамшуулах вэ? Өөрийн санаагаа хэрхэн үр дүнтэй илэрхийлж сурах вэ?
Энэхүү сургалтаар бие биетэйгээ хэрхэн үр дүнтэйгээр харилцах болон ажиллахад төвөгтэй хүмүүстэй харилцах харилцааны техник чадваруудыг сурна. Сайн сонсох, көүчинг асуулт асууж сурах болон өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх, хэлэлцээр хэрхэн хийх талаар системтэйгээр заах болно. -
Соёлын ялгаа болон манлайлал
Бид ажлын орчинд өөр соёлтой хүмүүстэй харьцахдаа өөрийн хэвшмэл хязгаарлагдмал туршлага болон бодлоосоо үүдэлтэйгээр бусадтай үл ойлголцоход хүрч ажлын орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг.
Энэхүү сургалт нь профессор Эрин Мейерийн загварчлан гаргасан онол дээр үндэслэж өөр соёлтой хүмүүс хоорондоо хэрхэн зөв харилцаж, ажил дээр үр дүнтэйгээр хамтдаа ажиллах талаар суралцана. -
Өөрийгөө удирдах болон бүтээмжээ сайжруулах
Бид өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээхийн төлөө зорьж өдөр бүр зорилгынхоо төлөө үйлдэл гаргаснаар ажил болон амьдрал дээрээ илүү өндөр бүтээмжтэй байдаг.
Гэвч хувийн амьдрал, сэтгэлзүйн тогтворгүй байдал гэх зэрэг олон шалтгаанаас үүдэж бүтээмж буурч эхэлдэг.
Тэгвэл энэ сургалтаар ажил болон амьдрал дээр үүсэж буй олон хэцүү бэрхшээлтэй асуудлыг хэрхэн даван туулах, өөрийн сэтгэл хөдлөлөө яаж зөв чиглүүлж удирдах болон хэцүү хүнд үеүдэд ямар арга барилаар бусадтай харилцаж, хайрцгаасаа гарч, илүү бүтээмжтэй эрч хүчтэй ажиллах талаар суралцдаг. -
Үнэт зүйл ба хувийн брэнд
Өдөр бүр нэгэн хэвийн ажлаа хийснээр хэсэг хугацааны дараа ажилчдын урам хугарч, эрч хүчээ алдаж, өмнөх шигээ үр дүн гаргахгүй тохиолдол бий болдог.
Өдөр тутамдаа эрч хүчтэйгээр ажиллахын тулд тухайн ажилчид өөрийн үнэт зүйл, хувийн брэндийг тодорхойлохоос гадна байгууллагынхаа алсын хараа, үнэт зүйлийг ойлгож, өөрийн зорилготойгоо компанийнхаа алсын харааг уялдуулж харж сурахад хамтдаа суралцдаг.
